Өөдрөг хүн Өглөөнөөөс

2010-02-15 08:57



Тэнхээтэй явахад тэмээгээр тусалсанаас
Тэвдэж явахад тэвэнгээр тусал гэсэн Монгол ардын зүйр үг байдаг билээ. Үүний нэгэн адил энэ өвлийн  их хүйтнээс болж малаа алдсан малчиддаа бага ч болов тус хүргэхээр 11б ангийн хамт олон өөрийн сургууль дээр Өөдрөг хүн өглөөнөөс нэртэй лекц зохион байгуулж түүнээс цугалсан  мөнгөө ТББ дамжуулан малчдад хүргэсэн. Энэхүү лекцэнд суусан хүүхдүүд болон малчиддаа тусалсан та бүхэнд баярлалаа.

Лекцийн товч агуулга:
Байгаль хүнд өдөрт 24 цагаас илүү хугацаа өгдөггүй. Цаг хугцааг мөнгө, эрх мэдлээр авч бологүй тиймээс цаг хугацааг хэн сайн захиран зарцуулан тэр хүн амжилтанд хүрнэ. Хэн бүхэнд энэ талаар адил тэгш юм. Хүнд тэнцүүхэн, зөв шудрагаар заяаж хуваагдсан баялаг бол зөвхөн цаг юм.Гэхдээ бид өөрсдийгөө эргэн нэг харах хэрэгтэй. Үнэт цаг маань хэрхэн хий дэмий урсан өнгөрч байна вэ? Мөн хичнээн ихээр үр дүнгүй зарцуулагдаж байна вэ?
   Амжилтанд хүсэн хүмүүсийг үлгэр дууриал болгон анхаарч суралцах хэрэгтэй. Тэдгээр хүмүүс цагийг хичнээн сайн хуваарлаж, сонгон ашигладаг вэ? Танд мянган лан алт өгсөн ч сольж боломгүй цаг гэгч баялаг оногдсон байна. Түүгээр аз жаргалтай амьдралыг барьж босгох уу? эсвэл бүтэлгүй сонголт хийх үү гэдэг таниас шалтгаалан.
     Тэгвэл хэн яаж захиран зарцуулах вэ? Хүн төрөлхтөн хэдэн мянга жилийн тэртээгээс өглөө нар мандахд сэрж орой нар жаргавал унтаж байгалийн жам ёсыг дагаж амьдарч ирсэн. Харин 19-р зуунаас Шинжлэх ухаан хөгжиж 21-р зуунд амьдарч байгаа бид түүний үр шимийг хүртэж шөнө оройг үл тооно өөрийн хүссэн зүйлээ хийх боломжтой болсон нь нэг талын сайхан ч нөгөө талын асар их сөрөг үр дагавар гарч байгаа.      
      Харин бид бүхэн энэ сөрөг талыг өөрчилж чадна. Та орой кино үзэж, хичээл давтахад илүү үр дүнтэй юм шиг санагдаж байж болно гэхдээ эрүүл мэндэд сөрөг үр дагвартай байж магадгүй. харин өглөө эрт босох зуршилтай болж чадвал 3 ашигтай зүйлийг олно. 1-р эрүүл мэнд, 2-р эд баялаг, 3-р саруул ухаан . Миний бодлоор 10 цагт эсвэл 11 цагт унтаад өглөөний 5 цагт сэрвэл өглөө ажилдаа болон сургуульдаа явахаас өмнө өөртөй болон гэр бүлийнхэндээ цаг гаргах боломжтойгоос гадна хичээл ном хийж, уншахд толгой сэргэг байдаг. Хүн их унтлаа гээд сайн амардаггүй харин богино хугацаанд гүн нойр авч чадах юм бол бие амарсан болж эрч хүчээ дүүрэн сэрдэг. Хэрхэн яаж гүн нойр авах вэ? Гүн нойр гэж юу вэ? Бидний булчин болон ажлаа хамаг хүч чадлаарай сайн чанартай  хийж ядарсан хүн гүн нойр авдаг гэнэ. Хэрвээ та биеийн хөдөлгөөн бага  ажил хийдэг бол орой биеийн хөдөлгөөний дасгал хийхэн тохиромжтой.

Өглөө эрт босохын ач холбогдлын тухай ишлэл:

Өглөө эрт босох нь мянган лантай тэнцэж, харин шөнө оройн цагаар сэрүүн байх нь зуун лантай тэнцэнэ.

Эрт унтаж эрт босвол өвчин гэдгийг мартана.

Гуйлагчин хүн ч гэсэн хичээнгүй зүтгэж байж л халуун хоол олж иддэг.

Ядуу хүний онцлог нь шөнө дөл болтол унтахгүй байх бол баян хүн эрт босохоороо ялгардаг

Ядуу тарчиг байдал нь үд болтол унтдаг хүнийг салалгүй дагадаг болой.

Архи дарс ууххийгээд үд болтол унтах нь ядуу тарчиг байдалд хүргэх дөт зам мөн.

Хийж бүтээе сурч мэдий гэсэн зорилгогүй хүнд унтахаас өөр ажил олдохгүй/Ууганбаяр/

Фото Зураг:

Өөдрөг хүн өглөөнөөс лекцийн илтгэгч С.Ууганбаяр буюу миний би


ТББ-д мөнгөө хандив өгж байна. Энх төлөө үйлчлэхүй байгуулгын хамт олон  цааш нь дамжуулж малчдад хүргэнэ.


Өөрчилтыг өөрөөсөө эхэлж байгаа хүүхдийн яриа


Лекцэнд суусан зарим хүүхдүүд

Нийтлэгч: С.Ууганбаяр 2010.2.15 өглөөний 5 цагт эхэлсэн
 

Ангилал : Нийтлэл | Нийтэлсэн : С.Ууганбаяр | Уншсан (263) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. õýðëýí :
    2010-03-18 20:17

    ÿìàð àéìàð ýðò óíòäàã þì. èíãýæ óíòàõ þì áîë á¿òýõã¿é ýý õ¿íä ñàéí àìàðõàä 4 ººñ 5 öàã øààðäëàãàòàé. ãýòýë ÷è á¿òýí 7 öàã óíòàæ áàéíà ø¿¿ äýý ¿¿íèéãýý ìýäýæ áàéíà. óó . Ýðò ñýðýõ íü ÷óõàë ë äàà ãýõäýý îðîéõîí óíòâàë áàñ ãðèéíõýíòýéãýý õàìò áàéõ áîëîìæòîé ø¿¿ äýý. ÷àìàéã äóéðàéãààä ãýðèéíõýí ÷èíü áàñ ºã뺺 áîñîõ õýðýãòýé ãýæ õýëýõã¿é áèç äçý. õàéðàí 2 öàã áè èõ óíòäàã ãýõäýý ÷àìààñ õàìààã¿é áàãà óíòäàã þì áàéíà.

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл