Амжилтын түлхүүрүүдийн нэг бол илтгэх чадвар

2010-06-12 01:14

                                   

Алдаагүй сайхан ярих нь амжилт алдарыг авчирдаг Хүн ухаан орсон цагаасаа ямар нэг зүйлрүү тэмүүлж амжилтанд хүрэхийг мөрөөдөж байдаг. Амжилтыг авчирдаг олон чадвар хүнд заяадагаас илтгэх чадвар шиг хүчтэй чадвар байдаггүй.
Алдаагүй сайн ярих чадвар араасаа үргэлж алдар нэр амжилтыг дагуулж байдаг. Хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн олон үйл явдлуудад үгийн хүчийг ашиглаж байсан. 1963. 8. 23 өдөр Жон Кеннедигийн бунхны өмнө хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Мартин Лютор Кинг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тависан алдартай илтгэлээрээ хар цагаан ялгаагүй бүгд тэгш эрхтэй гэдгийг сая хүний өмнө үгийн хүчээр л итгүүлж нотолж чадсан.
1990 оны ардчилсан хувьсгалыг аваад үзье. Сүхбаатарын талбай дээрх мянга мянган хүний зүрх сэтгэлийг зэвсгээр бус үгийн хүчээр байлдан дагуулж уриалж байсан. Үгийн хүч зэвсгийн хүчнээс хүчтэй байдаг. Өөрийн ярих чадварыг ашиглаж амжилтанд хүрсэн хүний түүх олон. Европын мөнгөний эцэг гэгдэх алдарт Бодо Шефер 25 настай байхдаа өртөй өөрийн байгаа байдалдаа сэтгэл дундуур байдаг байсан. Гэвч тэр 30 нас хүрэхдээ саятан болж олны хүндэтгэлийг хүлээсэн алдартай хүн болоход түүний гайхалтай сайхан ярих чадвар нөлөөлсөн гэдэгийг өөрөө ч хүлээн зөшөөрдөг. Дейл Карнегийн амьдрал тийм ч сайн байгаагүй. Гэхдээ тэр сайхан ярих чадвараараа сүмийн багш нарт тоогдож улмаар сүмийн номлогч болж өөрийн илтгэгч болох гараагаа эхэлсэн. Дэлхийн алтартай менежерүүд өөрийн хэл яриандаа анхаардаг байсаны дотор Форд Моторс компаний ерөнхийлөгчөөр 8 жил ажилсан Ли Яккока ч илтгэх урлагт их ач холбогол өгч сургалт дамжаанд сууж байсан. АНУ-н саятан Филип Армор гэдэг нөхөр сая доллар хуримтлуулчихаад их хөрөнгөтэй байснаас алтартай илтгэгч байсан нь дээр гэж хэлж байсан удаатай. Цаг хугцаа урсан өнгөрч хэлсэн үг мөнхрөн үлддэг гэдгийг үе үеийн илтгэгчид улс төрчидийн түүхээс та харж болно. Ялангуяа хүнтэй ажилдаг, удирдах албан тушаалтнууд энэ гайхалтай чадвараар өөрийн нэр хүндээ өсгөдөг. Энэний ач холбогдолыг өндрөөр үнэлдэгийн гэрч нь өнөөдөр АНУ-н ерөнхийлөгчийн дэргэд зөвхөн үгийг нь бэлддэг 7-10 хүн ажиллаж байна. Хүний энэ нийгэм хэл яриагаараа л ойлголцож амжилтанд хүрдэг болохоор арга ч үгүй бизээ. Бидний жишээ авах дуртай Уинстон Черчиль 21 настай байхдаа өөрийн илтгэх урлагийн гарын авлагыг гаргаж сайхан ярьж хүмүүсийн сэтгэлийг татаж хүн төрлөхтний түүхэд мөнхөрсөн юм. Илтгэх чадварыг сайн эзэмшсэн хүн хүмүүсийн хүндлэл, дэмжлэгийг хүлээдэг. Дэмжлэгийг хүлээж чадсан хүн амжилтыг, алдар нэрийг араасаа дагуулдаг. АНУ-н сенотар асан Чонси М Депью хэлэхдээ “Хүний эзэмшиж чадах чадваруудаас сайн ярьдаг чадвар шиг түүнд дэвших хийгээд бусдад тоогдох боломж олох нь нэг ч үгүй” гэжээ.
Хэлсэн нэг үг хэчнээн их хүний анхаарал татаж чаддаг. Үүний тод жишээ АНУ-н ерөнхийлөгчид нийгэмд тохиолдож байгаа элдэв үзэгдэл бүрийн дараа ард түмнийхээ өмнө ярьж, ярилцаж өөрийн ажлаа дүгнүүлж ойлгуулж байдаг. Арга ч үгүй биз үгээр ойлголцож амьдардаг хорвоогийн жам хойно.
Өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнуудад илтгэх урлаг гэдэгийг хүн болгоны эзэмших ёстой чадваруудын нэг гэж ойлгодог болжээ. Иймээс энэ чиглэлийн хичээл сургууль бүрт орж, албан бус сургалтууд хүчээ аван хөгжиж байна. Саяханы нэг судалгаагаар үгийн баялагын
тоо тухайн хүний орлоготой шуудхамааралтайг тогтоожээ.
Ер нь бол илтгэх чадварыг эзэмшсэнээр өөртөө итгэлтэй иргэнлэг хүн болж төлөвшдөг.
Та хаана ч, хэзээ ч, хэний ч өмнө өөрийн үзэл бодлоо чадварлагаар илэрхийлэхийг хүсвэл илтгэх урлагт яг одооноос эхлэн суралцаарай. Таньд алдар, амжилт ар араасаа цувран ирнэ гэж итгэж байна. Амжилтын тухай бодвол амжилт ирдэг, айдсын тухай бодвол айдас л ирдэг юм.




 

Ангилал : Шилдэг илтгэгч болохуй | Нийтэлсэн : С.Ууганбаяр | Уншсан (205) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. miracle :
    2010-06-12 19:30

    nomnoos l copy paste hiichjee dee

  2. miracle :
    2010-06-12 19:29

    hmm eniig yamar ch bilee de neg iltgeh urlagiin talaarh nomnoos unshij bsiin bn aa

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл