Зорилгодоо хүрсэн мэлхий

Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Уралдааныг үзэхээр олон мэлхий цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй" гэцгээж байв. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ" гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. Харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн оройд гарч чаджээ. Бусад нь түүнийг яаж ингэж чадсаныг нь гайхав. Нэг нь тэр мэлхий рүү ойртон "Чи яаж амжилтад хүрэв ээ?" гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ. Энэхүү нийтлэл танд таалагдсан бол найз нөхөддөө илгээгээрэй хүндэтгэн ёсолсон С.Ууганбаяр

Сэтгэгдэл
tsoloo :
ene chin surgamjit oguulleguud 1 deer biluu 2 deer bdag te :D
eegii :
goy niitlel bna aa
gerlee :
amjilt...kkkk....huuurhun niitlel bna.kk
Сэтгэгдэл бичих