Монгол гэр монгол хүн бүр мэдэх ёстой
2008-02-03 11:10

Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг. Гэр нь яс мод, бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь тооно, унь, хана, хаалга, эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна. Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд дундаж айлын гэр нь 4 ханатай байна. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ.Монгол гэрийн доторх горим ёсГэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг буй болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.
Нйитэлсэн: Ууганбаяр
Ангилал : http://www.ucool.mon.mn/index.php//home/category/18 |
Уншсан (1647) |
Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

.png)






Сэтгэгдэл
snow white :
zs goe helsen bnaa zarim mongol hun medehgui mongol geriin uudeer opvol yug n mopgoh ve? gesen chine bosgoo gej bgaa yum da yanaa te xe xe
адьяа :
яагаад зөвхөн орос гэж үнэнийг хэлэхэд зарим оросууд бидний мэдэхгүйг мэддэг нь гайхалтай
ogi :
hi? ushuu delgerengui bichij uguhgui yu? manai gadaad naiz geriig ih sonirhdog asuudag yum. Bi terend sain tailbarlaj uguh gesen yumaa.
Kazelrkm :
Hi!vnuu! http://msaabjuf.com hzcpb kfdes http://oicueioz.com oytve wchch
Kazelvey :
Hi!sscx! http://ezpsnhvj.com vdqap uotng http://ckdxfhxo.com uveql meuyj
Kazelhjq :
Hi!cqgw! http://rhokdxtv.com azfkb lrlgk http://aoanbobf.com bspry nvirq
ZS :
mgl hun j medku bna gj bgu bhldaa teghdee eniig chin harin orsuudad lekts bolgood unshaad ogchmoor ym bna xexe
Сэтгэгдэл бичих